Элбэгээгийн сурталчилгаанд төрийн албаныхан л зүтгээд байх шиг
Огноо: 2013-05-31


 

   Элбэгээ “Ерөнхийлөгчөө дэмжие” гээд л уриалаад сурталчилгаа хийгээд байгаа. Энэ нь цаад утгаараа “ерөнхийлөгч биш хүнийг бүү дэмжээрэй” гэсэн утгыг агуулж ард түмний тархийг ихээхэн угааж байгаа билээ. Сонгуулийн тухай хуульд аливаа этгээд төрийн албаны нэр хүндийг ашиглаж сурталчилгаа хийхийг хориглосон тухай заалт байдагийг сануулж, ШӨХТГ-т удаа дараа гомдол мэдүүлсэн ч О.Магнай дарга хөл бөмбөг үзхээр будант Альбионийг зорьж, тус байгууллага байцаагч нараа халж эзгүйрээд байгаагаас доривтой хариу өгөлгүй удлаа.

   Гэтэл саяханаас Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгааны ажилд төрийн албан хаагчид идэвхийлэн зүтгэх болсон тухай мэдээлэл чих дэлсэв. Ямартай ч Нийгмийн даатгалын ногоон формтонгууд Элбэгээгийн сурталчилгаанд ханцуй шамлан зүтгэж байгаа сурагтай. Мөн ардын хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх үүрэгтэй багш нар ч айл хэсээд, ард иргэдийн хаалгыг тогшоод амраахаа больсон гэнэ. Түүнчлэн хэд хэдэн төрийн байгууллгын албан хаагчид Элбэгээг дэмжих сурталчилгааны ажилд идэвхийлэн зүтгэж байгаа нь дээрээс ирсэн үүрэг даалгавар уу, сайн дурын үйл ажиллагаа юу гэдгийг мэдэх хүн алга. Уг нь хуулиараа бол төрийн албан хаагчид сонгуулийн сурталчилгаанд ажиллах ёсгүй л юм сан.

Эх сурвалж: www.eorbus.mn

Гишүүд, Дэмжигчдийн шинэчилсэн бүртгэл
Шинэ мэдээ